ХИЛ ХЯЗГААРЛАЛТ ҮГҮЙ | СУРАГЧИД СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ЗАГВАРЧЛАХ НЬ

Улаанбаатар, Берлин хотын хоорондох бүтээлч хамтын ажиллагааны төсөл

Архитектур нь олон улсын хэмжээнд бүх насны оюутан сурагчдын сонирхлыг татсан сэдэв юм. Учир нь энэхүү сэдэв бидний амьдралд өдөр тутам маш ойр байдаг. Бид бүгд байшинд ажиллаж, амьдарч, түүнийг өөрчлөх, өргөтгөх, шинэчлэх санааг боловсруулах зэрэг замаар барилга байгууламжтай холбоотой олон янзын сэдвүүдээр туршлагатай болсон байдаг.


"аrchiSCHOOL – ХИЛ ХЯЗГААРЛАЛТ ҮГҮЙ | СУРАГЧИД СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ЗАГВАРЧЛАХ НЬ" төсөл нь Улаанбаатар хотын Тольт сургуульд зориулсан бат бөх сайн чанартай нэмэлт сургуулийн хотхоны барилгын архитектурыг төлөвлөх эрчимтэй, техник мэргэжлийн арга зүйн үндэслэлтэй концепц боловсруулах боломжийг Берлин хотын олон улсын Нелсон Манделагийн нэрэмжит сургуулийн ахлах ангийн сурагчдад олгосон билээ. Тольт сургуулийн сурагчдын тоо нь жил ирэх тутам нэмэгдсээр байгаа тул тус сургуулийн захиргаа сургуулийн нэмэлт хотхоны барилгыг хотын захад өөрийн эзэмшил талбайд барих бодит төлөвлөгөөтэй байгаа юм. Нелсон Манделагийн нэрэмжит сургууль нь өөрсдийн сурагчиддаа мэргэшлийн үе шатны 2-р улиралд энэхүү төсөлтэй уялдуулан тусгай архитектурын хичээл оров. Берлиний Архитекторуудын танхимтай хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн барилга байгууламжаар мэргэшсэн архитекторууд болох Фран Гонзалес, Макс Камински нар нь сурагчдад мэргэжлийн техникийн зөвлөгөө үзүүлж, тэдний архитектур төлөвлөлтийг мэргэжлийн төвшинд багаар нь удирдан ажилласан юм. Тольт сургуультай хамтран ажилласнаар төсөлд оролцсон сурагчдад Монголын соёлын онцлог, ерөнхий боловсролын тогтолцоо, газарзүй, цаг агаарын нөхцөл байдлын талаар үнэ цэнэтэй, ялангуяа, бодит ойлголтыг олж авах, мэдээлэл солилцох боломж бүрдсэн. Тольт сургуулийн энэхүү төсөлд хамрагдсан ахлах ангийн сурагчид медиа продакшны мэргэжилтэн Б.Сүхзоригийн мэргэжлийн зөвлөгөө удирдлагын дор эх орныхоо соёл, зан заншил, өнөөгийн монгол хүүхдүүдийн амьдралын тухай, өөрсдийн сургууль, хичээлийн талаар богино хэмжээний танилцуулга-кинонууд бүтээн Берлиний сурагчдад толилуулав.


Харамсалтай нь цар тахлын улмаас Герман, Монгол сурагчдын солилцоо нь төслийн үйл явцад төлөвлөгөө ёсоор хичээлийн нэг улиралд багтан зэрэг явагдаж чадаагүй юм. Гэсэн хэдий ч төслийн явцад хоёр сургуулийн багш, сурагчид бие биенээсээ олон зүйлсийг суралцсан ач холбогдол бүхий мэргэжлийн солилцоо байв. Цаашид, энэхүү соёлын солилцоог үргэлжлүүлэн, цар тахлын нөхцөл сайжирсны дараа улам эрчимжүүлэх ба архитектурын бүтээлч төслийнхөө хүрээнд оюутан сурагч, багш, мэргэжилтнүүдийн солилцоог хоёр улсын хооронд гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШҮҮД БОЛОН ДЭМЖИГЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMongolian

Um unsere Webseite für Sie optimal zu gestalten und fortlaufend verbessern zu können, verwenden wir Cookies. Durch die weitere Nutzung der Webseite stimmen Sie der Verwendung von Cookies zu. Mehr Infos. "Вэбсайтаа оновчтой болгож, байнга сайжруулж байхын тулд бид Cookies ашигладаг. Вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглахын тулд та Cookies ашиглахыг зөвшөөрнө үү. Дэлгэрэнгүй мэдээллийг..."

Um unsere Webseite für Sie optimal zu gestalten und fortlaufend verbessern zu können, verwenden wir Cookies. Durch die weitere Nutzung der Webseite stimmen Sie der Verwendung von Cookies zu. Mehr Infos. "Вэбсайтаа оновчтой болгож, байнга сайжруулж байхын тулд бид Cookies ашигладаг. Вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглахын тулд та Cookies ашиглахыг зөвшөөрнө үү. Дэлгэрэнгүй мэдээллийг..."