ТОЛЬТ СУРГУУЛИЙН ШИНЭЭР ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ НЭМЭЛТ ХОТХОНЫ БАРИЛГА

Төсөлд хамрагдсан сурагчид Улаанбаатар хотын захад байрлалтай Тольт сургуулийн 10-12 дугаар ахлах ангийн сурагчид сурч, амьдрах зориулалттай сургуулийн хотхоны барилгын архитектурын зураг төслийг боловсруулах даалгавартай байв. Тус сургуулийн шинээр төлөвлөгдөж буй нэмэлт хотхонд 300 гаруй сурагчид хичээллэх бөгөөд (үүнээс 100 сурагчид нь сургуулийн дотуур байранд амьдрах) ажилчдын ажлын байрны орон зайг багтаан төлөвлөсөн байх ёстой юм. Архитектурын концепц загварт сургуулийн барилгын бат бөх сайн чанар, газарзүй, байгаль орчны нөхцөл, соёл, боловсролын онцлог шинж чанарыг мөн харгалзан үзэж тусгах шаардлага тавигдсан юм. Нэг талаас тус сургуулийн эзэмшил газрын байршлын тодорхой мэдээлэл координатыг Google Earth дээрээс ямар ч асуудалгүйгээр олох боломжтой байсан бөгөөд нөгөөтээгүүр Тольт сургуулийн удирдлагаас ирүүлсэн мэдээлэл, баримтыг үндэслэн төслийн тодорхой төлөвлөлтийг эхлүүлэх боломж төслийн багт бүрдсэн. Сургуулийн шинэ барилгыг төлөвлөхдөө Тольт сургуулийн хөтөлбөрт оролцогч ахлах ангийн сурагчидтай Нэлсон Мандэлагийн нэрэмжит сургуулийн сурагчдын баг харилцан холбоо тогтоож, тэднээс дэмжлэг хүсэх, мөн 2 сургуулийн багууд зэрэг төлөвлөгөө зураглал хийх байсан хэдий ч цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сарын дунд үеэс 5 дугаар сар хүртэл Берлиний сургуулиуд хаагдсан юм. Монголын сургуулиуд 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээс аль хэдийнээ хаалттай байсан бөгөөд дөнгөж зуны амралтын дараа л дахин нээгдэв! Гэсэн хэдий ч, герман сурагчид хоёр хоёроороо баг бүрдүүлэн ажиллаж, төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн архитекторуудтай цахимаар тогтмол холбогдож мэргэжлийн зөвлөгөө авч байсан юм. Архитекторын мэргэжлийн дадлага олгосон хэдэн долоо хоногийн хичээнгүй чармайлттай ажлын үр дүнд сурагчдын багууд өөрсдийн бүтээлч санаа бодлоо чөлөөтэй уралдуулан хэлэлцэж эцсийн концепцын шийдлээ хэд хэдэн зураглал, LEGO загвар, гипс, шавар, давстай зуурмаг бүхий 3D загваруудаар илэрхийлж, улмаар судалгаа төлөвлөгөөндөө тулгуурласан барилгын зураг төсөл, барилгын гадаад төрх, үзэгдэх байдал ба дотоод зүсэлтийн зураг тооцооллыг нарийвчлан боловсруулж, эцсийн шатанд бүрэн дуусгасан юм. Багууд тус бүр төслийн үр дүнгээ бүх үйл явц судалгааны шатлалыг хамруулсан бүрэн онлайн портфолио хэлбэрээр танилцуулав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШҮҮД БОЛОН ДЭМЖИГЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMongolian