СУРАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Маяа Дежэн: “Төсөл миний хувьд мэдлэгийг минь маш их баяжуулсан. Ажил, мэргэжлийн ертөнцийн мэргэжилтнүүдтэй ажиллах нь цоо шинэ зүйл байсан. Монгол сурагчидтай хамтарч зэрэг ажиллаж чадаагүй нь маш харамсалтай санагдсан. Шинэ санаа, өөрчлөлтүүд нь төслийн явцад үргэлж бидэнд төрж байсан учраас концепц боловсруулах ажил нь нэлээд ачаалал, ажиллагаа ихтэй байсан. Гэхдээ багаар ажиллаж байсан учраас хоорондоо ярилцаж зөвшилцөөд асуудлаа хурдан шийдвэрлэж амжилттай дуусгаж чадсан.”

Maya Dejean


Сивэ Чэмберс: “Монгол дахь сургуулийн барилгын төсөл нь олон төрлийн чадал сорьсон байсан бөгөөд хэрэгжилтийн хугацаанд алхам тутамдаа маш их зүйлийг сурч мэдсэн, сонирхолтой үйл явц болсон. Нарийн мэргэшсэн, туршлагатай хоёр архитектортай хамтарч ажиллах нь үнэхээр сайхан байсан. Төлөвлөлтийн явцад Монголд байгаа сурагчидтай санал бодлоо шууд солилцох боломж бидэнд олдоогүй нь харамсалтай.”

Sive Chambers


Виктория Круз: “Төсөл нь ажил, мэргэжлийн ертөнцийн талаарх гайхалтай ойлголтыг өгсөн. Энэхүү ажил нь мэдлэг, чадвар сорьсон хүндхэн байсан ч архитектурын төлөвлөлтийг эрчимтэй боловсруулах сайхан боломжийг нээж өгсөн юм. Харамсалтай нь Улаанбаатар дахь Монголын сурагчидтай холбоо тогтоож шууд хамтарч ажиллаж чадаагүй."

Victoria Kruse


Финн Киллинг: “Монголд шинэ сургууль барих төсөл нь маш өргөн цар хүрээтэй, сургамжтай туршлага болсон. Нарийн мэргэжлийн архитектурын эрчимтэй шинжилгээ судалгаа хийх, бүхэл бүтэн барилгыг бүтээн босгох үйл явц нь миний хувьд ач холбогдол өндөр байсан. Жинхэнэ архитекторуудтай нягт уялдаатай ажиллаж, тэдний тусламжтайгаар мэдлэгээ дээшлүүлэх боломж олдсон нь надад маш их таалагдсан. Харамсалтай нь, Монголд Корона вирусын урт хугацааны хөл хориотой байсны улмаас Монголын сурагчидтай хамтран зэрэг ажиллах боломж гарсангүй."

Finn Killing


Майя Левинэ: “Монголын сургуулийн барилгын зураг төсөл боловсруулах нь маш том сорилт байсан хэдий ч бидэнд тулгарч байсан аливаа хүндрэл, бэрхшээлийг бүтээлч шийдлээр даван туулж, бид өөрсдийн төсөөлөлдөө бүрэн нийцсэн гайхамшигтай сургуулийн барилгын загварыг төлөвлөх боломжтой болсон. Байгууламжийн санаануудаа мэргэжлийн төвшинд хэрэгжүүлэхэд нарийн мэргэшсэн хоёр архитекторын өгсөн зөвлөгөө, чиглэл нь маш ихээр тус болсон. Харамсалтай нь 2020 оны 1-р сарын сүүлчээс хойш хөл хорионд байсан Монголын сурагчдын хамтын ажиллагаа маш ихээр дутагдаж байсан."

Maya Levine


Жулиус Фюр: “Архитекторуудтай шууд хамтарч ажиллах нь надад мэргэжлийн ур чадварыг мэдрүүлсэн төдийгүй миний хувьд бүдэг бадаг заримдаа бүр тэс өөр гариг ертөнцийн хичээл орж байгаа мэт санагдаж байсан үе бий. Эргээд бодоход би барилга барих явцын талаар хэчнээн их зүйл сурч авснаа гайхаж байна."

Julius Führ


Луиза Шахин: “Хөл хорионы улмаас архитектурын төслийн олон ажилд бие даалт давамгайлж байсан бөгөөд эдгээрийг гүйцэтгэхдээ долоо хоног бүрийн цахим хичээл, бичгийн ажлуудыг удирдлага болгож байсан. Архитекторуудтай хийсэн уулзалт, ярилцлага нь төслийн төлөвлөлтөд ахиц гаргахад маш их тустай байсан."

Luisa Shahin


Мина-Жизель Рюфер: “Суралцах болон ажил, мэргэжлийн ертөнц хоорондын уяалдаа холбоонд, харамсалтай нь, сургуулиуд ихэвчлэн анхаарал тавьдаггүй хэдий ч, энэхүү төсөл нь барилгын хийц загварчлалын төлөвлөлтөөр архитекторуудын ертөнцтэй танилцах сайхан боломж болсон. Надад хамгийн их таалагдсан нь энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь Монголд жинхэнээсээ төлөвлөгдөн хэрэгжих байсан ба энэхүү ер бусын даалгавар нь надад өдийг хүртэл миний мэдэхгүй байсан улс орны тухай ойлголтыг өгсөн явдал юм. Мэдээжийн хэрэг, бид монгол сурагчидтай шууд хамтран ажиллаж чадаагүй төдийгүй харилцан бие биетэйгээ уулзах төлөвлөгөө биелээгүй нь харамсалтай. Энэ корона вирус нь бидний төлөвлөгөөнд их саад учруулсан. "

Mina-Giselle Rüffer

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШҮҮД БОЛОН ДЭМЖИГЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMongolian